Танилцуулга

ОРХОН АЙМГИЙН 15 ДУГААР  ЦЭЦЭРЛЭГИЙН

 ТАНИЛЦУУЛГА  ,ОНЦЛОГ   БАЙДАЛ 


ҮЗЭЛ БАРИМТЛАЛ :  ХҮҮХЭД ГЭДЭГ ДҮҮРГЭХ ЁСТОЙ САВ БИШ
                                      ДҮРЭЛЗЭН АСАХ БАМБАР ЮМ.

ЭРХЭМ ЗОРИЛГО :  БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ      ОРЧИНГ БҮРДҮҮЛЭН, СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХ

УРИА :    АЯ ТУХТАЙ ОРЧИН – ҮР ДҮНТЭЙ СУРГАЛТ

Орхон  аймгийн   Баян - Өндөр сумын “ БҮРЭН БҮСТ    багийн  нутаг дэвсгэрт  оршин  буй   15 – р цэцэрлэг  нь  анх  1988 оны  09 сарын  01 – нд  280   хүүхэд  хүлээн  авах хүчин чадалтайгаар  үйл  ажиллагаагаа  явуулж   эхэлсэн  ба одоо  42  багш ,  ажилчидтай  12  бүлэгт  380 – иад  хүүхэд    сурч ,  хөгжиж   байна.
Тус  цэцэрлэг нь үйл  ажиллагаагаа  тасралтгүй   явуулж ,  өнөөг хүртэл нийт  25  удаагийн төгсөлтөөр дунджаар  2250 гаруй хүүхдэд  сургуулийн   өмнөх   боловсрол  олгож  сургуульд  амжилттай  бэлтгэн   оруулсан   ба   өдөрт  тасралтгүй 10 цагаар  ажиллан  хамрах  сургах  тойргийн болон тойргийн бус  380  гаруй хүүхдэд  сургуулийн өмнөх   боловсрол  олгох   үйлчилгээг     амжилттай  зохион   байгуулж   байна.
Байгууллагын анхны эрхлэгчээр Б. Энэбиш 1988 – 1989 онуудад ажиллаж байсан ба улмаар БТАжилтан зөвлөх багш Г. Пүрэвсүрэн 1989 – 2000 онуудад, БТАжилтан зөвлөх багш Ц. Цэцэгмаа 2000 – 2009 онуудад  ажиллаж , 2009 оны 07 сараас БТАжилтан тэргүүлэх багш Л. Гэлэгмаа  томилогдон ажиллаж байна .
Багш нарын 78 гаруй хувь нь бакалаврын боловсролтой, 28.5% нь магистрийн зэрэгтэй,  80 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй  аймгийн  ур  чадварын уралдааны  шагналт  багш  Б. Одончимэг , тэргүүний анги удирдсан багш Д. Хандаа,   байгууллагын  “ Тэргүүний   заах  аргач “  багш   С. Оюунбилэг , В. Цэрэндолгор, В.Лхагвасүрэн, У.Баасанжаргал   нар  манлайлан ажиллаж       байна. 
  Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд “ Ном” “ Авъяас” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр шинэлэг ажлуудыг  улирал тутам   зохион байгуулж үр дүнд хүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрөөс гадна үйлчилгээний соёл, ажлын бүтээмж, чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр  “БҮТЭЭМЖ” - ИЙН хөтөлбөрийг, багшаа хөгжүүлэх чиглэлээр “БАГШИЙН ХӨГЖИЛ -2016” ХӨТӨЛБӨР, эцэг эх, олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр  “ Аав,ээж, би ”  хөтөлбөрийг  хэрэгжүүлж эцэг, эх олон нийтийн байгууллагатай түншлэн ажиллаж байна.
БҮТЭЭМЖИЙН хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр БААСАН гариг бүр 5S – ийг хэрэгжүүлэн , сар бүр КАЙЗЕН саналыг  гаргаж , чанарын дугуйланг баг бүр ажиллуулан засан сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

       БИДНИЙ УЛС, АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАРГАСАН АМЖИЛТААС:
  • 1996 онд Эрдэнэт  хотын анхны “ Улсын тэргүүний цэцэрлэг “ – ээр
  • 2000,2001 онуудад  “ Аймгийн тэргүүний цэцэрлэг “ – ээр 
  • 2002 онд   БСШУЯамны  Улсын  хяналтын  албаны  шалгалтанд  аймагтаа  3 - р  байранд
  • 2003, 2004 онуудад  “ Аймгийн хошой  тэргүүний цэцэрлэг “  – ээр 
  • 2006 онд  “ Хүүхдэд   ээлтэй   цэцэрлэг “   - ээр    
  • 2009  онд  “ Эрүүл мэндийг дэмжигч  цэцэрлэг “  – ээр
  • 2010, 2011 онуудад “ Цэцэгсийн хот – Эрдэнэт “ уралдааны тэргүүн , дэд байруудад
  • 2011, 2012 онуудад Өрхийн амьжиргаа, өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлаараа аймагт шалгарсан
  • 2013 онд  “ Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “ – аар
  • 2013 онд “ Донор байгууллага “ – аар
  • 2013 онд “ Нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил” – аар 1 - р байр
  • 2012 – 2013 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээр 2- р байр
  • 2013 онд Бүрэн бүст багийн “ Оны тэргүүний байгууллага” – аар  
  • 2013 – 2014 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээр 1 - р байранд шалгарсан  зэрэг  амжилтуудыг   дурьдаж    болно

Манай хамт олон цаашид СӨБоловсролын сургалтын бодлого, Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, өөрийн байгууллагын үзэл баримтлал, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл явцдаа чанарын ахиц гарган , үйлчилгээндээ бүтээмжийн үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлэн ажиллаж ,” СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА  болох зорилт  тавин ажиллаж байна.


ХАЯГ:  ОРХОН АЙМАГ БАЯН - ӨНДӨР СУМ           XVTsetserleg.blogspot.com
             “ БҮРЭН БҮСТ” БАГ                                            Е – mail: Gelegmaal@yahoo.com
                Утас: 7035 – 8986                                                            Saikhnaa_ 1271@yahoo.com                                                          
                                                                                   9935 – 5410
                                                                                   9936 - 7143