2011/11/20

Мэдээлэл


Цэцэрлэгийн туслах багш нарын анхдугаар зөвлөгөөн
 Завхан аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын “ТУСЛАХ БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” 2011 оны 10 сарын 22-23-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын ивээл дор Улиастай суманд  болов. Энэ зөвлөгөөн улсад АНХ УДАА зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Зөвлөгөөнөөр Завхан аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын өмнө тулгарч буй асуудлыг  шийдвэрлэхэд   туслах багш нарын үүрэг хариуцлагын талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Я.Санжмятав, ЗДТГ-ын дарга П.Нямжав, НХХ ийн дарга Д.Баянмөнх, БСГ-ын дарга М.Алтанцэцэг болон Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Сүрэнжав, Монголын  ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Монгол улсын гавьяат багш М.Цэрэнханд, Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Нармандах, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн багш Б.Пүрэвдолгор, Т.Энхсайхан, Соёл урлаг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Даваасүрэн, мэргэжилтэн Д.Тунгалаг  нар оролцлоо.

“ТУСЛАХ БАГШ УУ, ТУЛГУУР БАГШ УУ?”
Зөвлөгөөнийг нээж аймгийн засаг дарга Я.Санжмятав, Ш.Сүрэнжав, М.Цэрэнханд, А.Нармандах, Д.Даваасүрэн  нар амжилт хүсч үг хэллээ. Аймгийн Засаг дарга хүүхдийн хөгжлийн үндэс суурийг тавьдаг туслах багш нар бол “ТУЛГУУР БАГШ” гэж нэрлэлээ.
Зөвлөгөөнд 135 төлөөлөгч оролцлоо. Оролцогч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг БОЛОВСРОЛЫН ЗЭРГЭЭР нь авч үзвэл баклавр зэрэгтэй 15, (нийт багшийн 11,5%), дипломын дээд боловсролтой 14, (нийт багшийн 10,7%,  бүрэн дунд боловсролтой 89, (нийт багшийн 10,7%) сурч байгаа болон бусад мэргэжлийн 
 12 (нийт багшийн 9,2%) ажиллаж байна.
ТУСЛАХ БАГШ НАРЫГ АЖИЛЛАСАН ЖИЛЭЭР нь авч үзвэл:
o   1-5 жил ажилласан багш 45 буюу 34,6%,
o   6-10 жил ажилласан 26 буюу 20,0 %, 11-15 жил ажилласан 22 буюу
o   16,9%, 16-20 жил ажилласан багш 12 буюу  9,2% ,
o   21-24 жил ажилласан 10  буюу 7,6  %,
o   25 дээш жил ажилласан багш 15 буюу 11,5 % байна.
НАСААР нь авч үзвэл:
o   29 хүртэлх насны 24 буюу 22,3 % ,
o   30-39 насны 43 буюу 33,0 %,
o   40-49 насны 55 буюу 42,3 %,
o   50-59 насны 8 буюу 6,1 % байна.
Олон жил үр бүтээлтэй ажилласан туслах багш нарт шагнал гардууллаа.
Үүнд: Монголын Ахмад багш нарын холбооны “БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНДЭТ АЖИЛТАН”  ЦОЛ ТЭМДЭГЭЭР
1.   Д.Долгор /Улиастай сумын 21 дүгээр цэцэрлэгийн туслах багш/
2.   Л.Чулуун-Юра /Тосонцэнгэл сумын цогцолбор цэцэрлэгийн туслах багш/
3.   Н.Нямсүрэн /Улиастай сумын 3-р цэцэрлэгийн туслах багш/
4.   Б.Оюунцэцэг/Тэс сумын цэцэрлэгийн туслах багш/
    ЗАВХАН АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр
1.   Ж.Нарангэрэл /Түдэвтэй сумын цэцэрлэгийн туслах багш/
2.   Н.Тунгалагсайхан /Дөрвөлжин сумын туслах багш/
3.   С.Ачиймаа /Улиастай, 4 дүгээр цэцэрлэгийн туслах багш/
4.   Ж:Өлзийхүү /Улиастай, 9 дүгээр цэцэрлэгийн туслах багш/
5.   Ж.Нансалмаа /Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн туслах багш/
6.   Д.Содномбалжир /Цагаанчулуутын цэцэрлэгийн туслах багш/ нар шагнагдлаа.
Сургуулийн өмнөх боловсролын анхдугаар зөвлөгөөн гурван хэсэгтэйгээр зохион байгуулагдав.
НЭГДҮГЭЭРТ: ЭХЛЭЛ ХЭСЭГ БУЮУ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Аймгийн засаг дарга Я.Санжмятав сургуулийн өмнөх боловсролын талаар  аймгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл хийлээ

БСГ-ын дарга М.Алтанцэцэгийн тавьсан “ЗАВХАН АЙМГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” илтгэл  нь туслах багш нарын сонирхлыг татсан  илтгэлүүдийн нэг байлаа. Тэрбээр сургуулийн өмнөх боловсролд суралцагчдийн тоо жилээс жилд өсч байгаа сайн тал байгаа боловч малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажил өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгааг, түүнчлэн цэцэрлэгийн барилга байшин шинээр барих, өргөтгөл хийх хэрэгцээ шаардлага их байгаа талаар онцлон дурьдлаа. Энэ хичээлийн жил нь “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН СТАНДАРТ” шинээр батлагдан мөрдөгдөж байгаагаараа онцлог бөгөөд бид ч шинэ стандартыг орон нутагт хэрэгжүүлэх арга зүй сэдэвт сургалтыг “Даян” амралтын газар цэцэрлэгийн багш нарыг хамруулан зохион байгууллаа. Стандартыг хэрэгжүүлэхэд багш төдийгүй цэцэрлэгт ажиллаж байгаа хүн бүрийг  үүрэг хариуцлага, хувь нэмэр их тул та бүгд ч санаачилгатай, хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


ХОЁРДУГААРТ: СУРГАЛТЫН ХЭСЭГ БУЮУ “ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ТОГЛОЦГООЁ”

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн сургагч багш А.Нармандах, Р.Пүрэвдолгор, Т.Энхсайхан нар дараах сэдвүүдээр 2 өдрийн сургалт явуулав.

   Сургах тоглоом (тоглоомынB зорилго, төрөл ангилал, хэлбэр, бүлэг бүрт  зохион байгуулах аргачлал, туслах багшийн оролцоо)
   Аман наадам (аман наадмын зорилго, төрөл ангилал, хэлбэр, бүлэг
B бүрт   зохион байгуулах аргачлал, туслах багшийн оролцоо)
   Хөлөгт тоглоом  (тоглоомын зорилго, төрөл ангилал, хэлбэр, бүлэг
B бүрт зохион байгуулах аргачлал, туслах багшийн оролцоо)
   Хөгжимт, хөдөлгөөнт тоглоом (тоглоомын зорилго,төрөл ангилал,
B хэлбэр, бүлэг бүрт  зохион байгуулах аргачлал,туслах багш  оролцоо) 
   Туслах багшийн харилцаа (туслах багш –багшийн, хүүхдийн, эцэг эхийн
B харилцаа)
   Туслах багш эцэг эхийн оролцоо
B
   Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын танилцуулга
B
Энэхүү сургалт нь туслах багш нарын идэвхийг сэргээж, ажиллах хүч, урам, зориг нэмсэн үйл ажиллагаа боллоо.


ГУРАВДУГААР: ТӨГСГӨЛ ХЭСЭГ БУЮУ ДОТНО ЯРИЛЦЛАГА

БСГ-ын мэргэжилтэн Д.Сарангэрэл сургуулийн өмнөх боловсролын туслах багш нарын эрх үүрэг, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын талаар тодорхой мэдээллийг танилцуулав. Туслах багш нар өөрсдийн үйл ажиллагааны талаар асуулт тавьж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв.
Зөвлөгөөний  төлөөлөгчдөөс БСШУЯ-нд  дараах асуудлуудыг тавьж байна.
Үүнд:
I.   Туслах багш нар  бүлгийн багш нартай нэгэн адил хичээлийн жилийн турш хүүхэдтэй ажилладаг байдлыг харгалзан үзэж амралтын  хоногийг нэмэгдүүлэх,
II.   ТҮБД -гийн нэгэээр цалинждаг,  ажлын ачаалал нөхцөл байдлыг харгалзан үзэж  шатлал ахиулах,
III.   БСШУЯ -ны болон төр засгийн шагналд түлхүү хамруулах
IV.   Багш нарын нэгэн адил орон нутагт ажиллаж байгаа туслах багш нарыг  5 жилийн урамшуулалд хамруулах зэрэг болно. Эдгээр асуудлыг судалж  шийдвэрлэж өгөхийг хүсч уламжлав.
Туслах багш нарын зөвлөгөөнд оролцсон төлөөлөгч нарт аймгийн Хөгжим жүжгийн театрын  уран бүтээлчид хүндэтгэлийн концерт тоглож, аймгийн Засаг дарга хүндэтгэлийн зоог барилаа. Хүндэтгэлийн зоог барих үед аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нар урлагийн тоглолт үзүүлэв. Зөвлөгөөнөөс дараах уриалга гаргав.
СӨБ- ЫН ТУСЛАХ БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНӨӨС
АЙМГИЙНХАА НИЙТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД,
ЭЦЭГ ЭХ, ИРГЭДЭД ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА
 

Завхан аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын туслах багш нар  АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНӨӨР,  СӨБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцсэн бөгөөд дараах зорилтыг хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлэхээр НИЙТ ИРГЭДДЭЭ  хандан УРИАЛЖ БАЙНА.   
 
ҮҮНД:
1.   Ар гэрийн хүнд нөхцөл, амьжиргааны хүрэлцээгүй байдал зэргээс үүдэн эцэг эх, нийгмийн хайр халамжийг дутуу хүртэж буй СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДЭД  үзүүлэх үйлчилгээ, хандлага нь өвөрмөц, тасралтгүй, байнгын шинжтэй байхыг ямагт шаардаж байдаг онцлогтойг харгалзан тэдэндээ чин сэтгэлийн халамж дэмжлэг үзүүлцгээе.
2.   Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдний ЭРҮҮЛ МЭНДЭД онцгой анхаарал тавьж, асран хамгаалж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж,  хүүхдийг өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж сургахад нийтээрээ санаачлагатай ажиллацгаая.
3.   “ХҮҮХДИЙН ХӨГЖИХ, СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ, АЮУЛГҮЙ ХАМГААЛАГДСАН ОРЧИН” -Д амьдрах эрхийг нийгмээрээ хүндэтгэн хэрэгжүүлж, энэ ажилд эцэг эх, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд санаа тавьж нэгдэн ажиллацгаая.
4.    Хүүхэд бүхэнд сэтгэл санааны болон бие бялдрын хүчирхийлэл, дарамтгүй орчинг бүрдүүлэн улмаар аливаа хүчирхийллээс татгалзсан, БУСДЫГ ХҮНДЭТГЭСЭН ЭЕЛДЭГ НАЙРСАГ ХАРИЛЦАА бүхий иргэдийг бэлтгэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэйг мөрдлөг болгоцгооё.
5.   Монгол Улсын Засгийн газраас баталсан бага насны хүүхдийн цогц хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд  “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН СТАНДАРТ”-ыг бүрэн хангах. Үүний тулд зарим холбогдох хүмүүст сургалт явуулахын зэрэгцээ эцэг эх, иргэдийг  мэдээллээр хангацгаая.
6.   СӨБ-ын байгууллагууд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”-ийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ багш, туслах багш нарын мэдлэг, чадварыг үе шаттайгаар дээшлүүлж, дуу хөгжмийн багшаар бүрэн хангацгаая.
7.   СӨБ-ын хүртээмж, чанарыг сайжруулахын тулд  “ХУВИЛБАРТ СУРГАЛТ” /гэр цэцэрлэг, ээлжийн бүлэг, бага насны хүүхэдтэй өрх гэрт үйлчлэх явуулын багш/-ыг  санаачилгатай өргөн ашиглацгаая.
8.   Монголын боловсролыг 2006-2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ дагуу сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг 2015 он гэхэд 99%-д хүргэхэд төр захиргааны бүх шатны удирдлагууд, малчид, эцэг эхчүүдийн анхаарлыг хандуулж хамтран ажиллацгаая.
САЙН САЙХАН МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН, ЭВ НЭГДЛИЙГ ДЭЭДЛЭСЭН МОНГОЛЧУУДЫН БАЯСГАЛАНТ ИРЭЭДҮЙ АЛДРАЙ БЯЦХАН БАГАЧУУДЫНХАА ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАЖ ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРЭХИЙН ЕРӨӨЛ ӨРГӨЕ. 
МОНГОЛЫН ҮРС ЭРҮҮЛ   ТОРНИЖ, ИНЭЭД ХӨӨРӨӨР БЯЛХАЖ БАЙГ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАХ
БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

1 comment:

Та сэтгэгдэлээ үлдээхийн тулд Anonymous Users-ийг сонгоорой... Танд амжилт