ОРХОН АЙМГИЙН 15 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН
ТАНИЛЦУУЛГА ,ОНЦЛОГ БАЙДАЛ
ДҮРЭЛЗЭН
АСАХ БАМБАР ЮМ.
ЭРХЭМ ЗОРИЛГО : БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭН,
СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХ
УРИА : “ АЯ ТУХТАЙ ОРЧИН – ҮР ДҮНТЭЙ СУРГАЛТ “
Орхон аймгийн
Баян - Өндөр сумын “ БҮРЭН БҮСТ “ багийн
нутаг дэвсгэрт оршин буй
15 – р цэцэрлэг нь анх
1988 оны 09 сарын 01 – нд
280 хүүхэд хүлээн авах хүчин
чадалтайгаар үйл
ажиллагаагаа явуулж эхэлсэн
ба одоо 42 багш ,
ажилчидтай 12 бүлэгт 380 – иад хүүхэд сурч ,
хөгжиж байна.
Тус цэцэрлэг нь үйл ажиллагаагаа
тасралтгүй явуулж ,
өнөөг хүртэл нийт
25 удаагийн төгсөлтөөр
дунджаар 2250 гаруй хүүхдэд сургуулийн
өмнөх боловсрол
олгож сургуульд амжилттай
бэлтгэн оруулсан ба өдөрт
тасралтгүй 10 цагаар ажиллан
хамрах сургах тойргийн болон тойргийн бус
380
гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол
олгох үйлчилгээг
амжилттай зохион байгуулж
байна.
Байгууллагын анхны эрхлэгчээр Б. Энэбиш 1988 – 1989
онуудад ажиллаж байсан ба улмаар БТАжилтан зөвлөх багш Г. Пүрэвсүрэн 1989 – 2000 онуудад, БТАжилтан зөвлөх багш Ц. Цэцэгмаа 2000
– 2009 онуудад ажиллаж , 2009 оны 07
сараас БТАжилтан тэргүүлэх багш Л. Гэлэгмаа
томилогдон ажиллаж байна .
Багш нарын 78 гаруй хувь нь
бакалаврын боловсролтой, 28.5% нь магистрийн
зэрэгтэй, 80 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй аймгийн
ур чадварын уралдааны шагналт
багш Б. Одончимэг , тэргүүний анги
удирдсан багш Д. Хандаа,
байгууллагын “ Тэргүүний заах
аргач “ багш С. Оюунбилэг , В. Цэрэндолгор, В.Лхагвасүрэн, У.Баасанжаргал нар манлайлан
ажиллаж байна.
Боловсролын
чанарын шинэчлэлийн хүрээнд “ Ном” “ Авъяас” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр шинэлэг ажлуудыг улирал тутам
зохион байгуулж үр дүнд хүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрөөс гадна
үйлчилгээний соёл, ажлын бүтээмж, чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр “БҮТЭЭМЖ” - ИЙН хөтөлбөрийг, багшаа хөгжүүлэх
чиглэлээр “БАГШИЙН ХӨГЖИЛ -2016” ХӨТӨЛБӨР, эцэг эх, олон нийтийн байгууллагатай
хамтран ажиллах чиглэлээр “ Аав,ээж, би
” хөтөлбөрийг хэрэгжүүлж эцэг, эх олон нийтийн
байгууллагатай түншлэн ажиллаж байна.
БҮТЭЭМЖИЙН хөтөлбөрийг
хэрэгжүүлсэнээр БААСАН гариг бүр 5S – ийг хэрэгжүүлэн , сар бүр КАЙЗЕН
саналыг гаргаж , чанарын дугуйланг баг бүр
ажиллуулан засан сайжруулах ажлыг
тасралтгүй зохион байгуулж байна.
БИДНИЙ УЛС, АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАРГАСАН АМЖИЛТААС:
- 1996 онд Эрдэнэт хотын анхны “ Улсын тэргүүний цэцэрлэг “ – ээр
- 2000,2001 онуудад “ Аймгийн тэргүүний цэцэрлэг “ – ээр
- 2002 онд БСШУЯамны Улсын хяналтын албаны шалгалтанд аймагтаа 3 - р байранд
- 2003, 2004 онуудад “ Аймгийн хошой тэргүүний цэцэрлэг “ – ээр
- 2006 онд “ Хүүхдэд ээлтэй цэцэрлэг “ - ээр
- 2009 онд “ Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг “ – ээр
- 2010, 2011 онуудад “ Цэцэгсийн хот – Эрдэнэт “ уралдааны тэргүүн , дэд байруудад
- 2011, 2012 онуудад “ Өрхийн амьжиргаа, өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлаараа аймагт шалгарсан
- 2013 онд “ Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “ – аар
- 2013 онд “ Донор байгууллага “ – аар
- 2013 онд “ Нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил” – аар 1 - р байр
- 2012 – 2013 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээр 2- р байр
- 2013 онд Бүрэн бүст багийн “ Оны тэргүүний байгууллага” – аар
- 2013 – 2014 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээр 1 - р байранд шалгарсан зэрэг амжилтуудыг дурьдаж болно
Манай
хамт олон цаашид СӨБоловсролын сургалтын бодлого, Бага насны хүүхдийн хөгжлийн
стандарт, өөрийн байгууллагын үзэл баримтлал, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл
явцдаа
чанарын ахиц гарган , үйлчилгээндээ бүтээмжийн үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлэн
ажиллаж ,” СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА
“ болох зорилт тавин ажиллаж байна.
ХАЯГ: ОРХОН АЙМАГ БАЯН - ӨНДӨР СУМ
XVTsetserleg.blogspot.com
“ БҮРЭН БҮСТ”
БАГ
Е – mail:
Gelegmaal@yahoo.com
Утас: 7035 – 8986 Saikhnaa_
1271@yahoo.com
9935 – 5410
9936 - 7143